СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-08-03

Төрийн албаны 16 ажилтан Япон улсын тэтгэлгээр тус улсад үнэ төлбөргүй суралцахаар мордов

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн 22 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслол, хүлээн авалт 8 дугаар сарын 2-ны өдөр Япон Улсын Элчин сайдын өргөөнд болж өнгөрлөө.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашид чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчид голлосон боловсон хүчинг Японы их, дээд сургуулиудад магистр докторын сургалтад хамруулан эх орондоо буцаж ирээд Монгол Улсынхаа хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг олгох, Япон Улстай байгуулсан найрамдалт харилцааг хүн хоорондын харилцаагаар дамжуулан өргөжүүлэн бэхжүүлэхийг зорилтоо болгож байна.

Монгол Улсад 2001 оноос уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 359 оюутан залуус Япон улсад магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

JDS хөтөлбөрийн 22 дахь ээлжээр Япон Улсад суралцах 16 оюутан нь УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар болон Монгол банкнаас нэр дэвшигдэн шалгалтад тэнцэж Кюүшүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Цүкүбагийн их сургууль, Нагаокагийн техникийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн магистр болон докторт тус тусын мэргэжлийн дагуу суралцах юм.

Япон Улсын Элчин сайдын яам 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.