СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-07

Монголд зочлох жилийн хүрээнд тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нэн тэргүүнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээхэд салбарын яамд бодлогоо уялдуулан хамтран ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох газар, хэлтсийн удирдлагууд, ИНЕГ, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Хүннү Эйр ХХК болон бусад авиа компаниудын төлөөлөл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр уулзалт хийжээ.

Цар тахлаас үүдэлтэй аялал жуулчлалын салбарт бууралт бий болсон. Гэсэн ч эргэн сэргэж байгаа энэ цаг үед аялал жуулчлалын салбарынхаа стратегийг хувьд улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадаад жуулчдыг татахад анхаарч эхлэхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын нислэг, үнэ тарифтай холбоотой зарим асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Бямбацогт “Төр хувийн хэвшлийн хамтын оролцоонд түшиглэн орон нутгийн нисэх буудлын үйл ажиллагааг сэргээн тогтворжуулах, цаашлаад олон улсын шууд нислэг хүлээн авдаг болгох, нислэгийн хуваарь, нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлэх болон тийзийн үнийг бууруулах зэрэг асуудлаар салбарын хэмжээнд хичээл зүтгэл гарган анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, Юань, долларын ханшийн өсөлт нөлөөлж байгаа хэдий ч тус чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хамгийн хямд буюу нэг сая 200 мянган төгрөг байна. Өнөөдрийн ханшаар юань 519 төгрөг, доллар 3517 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Цаашид ч зам, тээврийн салбар аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодит ажлуудад үр дүн гаргаж ажиллах болно” гэдгийг онцлон хэлэв.

Уулзалтад оролцсон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, орон нутгийн нислэгийн үнийг хямдруулах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Олон улсын нислэгийн зарим чиглэл болон төмөр зам, автотээврийн зарим үйлчилгээг сайжруулах санал гаргажээ. Тухайлбал Улаанбаатар- Хөх хот, Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэг, унтлагын автобус зэрэг үйлчилгээг нээх тал дээр санаачилга гаргаж ажиллахыг хүссэн байна.

БНХАУ  авто замын хилээ нээсэн боловч 100 хувь хилээ нээгээгүй байгаатай холбоотой цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байгаа ч боломжит хувилбараар шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.