АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

LIVE: Б.Батцэцэг: Хоёр сая гаруй иргэнээ вакцинжуулах ажилд ГХЯ анхааран ажиллаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
1 сарын өмнө

Монгол улсын Гадаад харилцааны яам /ГХЯ/-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар иргэдийг татан авах ажиллагаа, нислэгийн тийзний үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Ажлаа аваад 28 хонож байна. Бүтэн жил гаруй цар тахалтай тэмцэхэд засгийн газар дөрвөн үндсэн чиглэл гаргасан. ГХЯ дээрх зорилтуудыг эхний 100 хоногт хэрэгжүүлж ажиллана. Шинэ вэб сайтаар дамжуулан иргэдэд илүү нээлттэй, тодорхой мэдээлэл өгөхөөр ажиллаж байна.

. Сард 8-14 удаа нисэж, 2000 гаруй иргэн авчрах төлөвлөгөөтэй байна. . Казахстанд байгаа иргэд, оюутнуудаа татан авах ажлыг ойрын өдрүүдэд хийх гэж байна.

Иргэдийг агаарын замаар авахаас гадна хөрш орнуудаас газраар авч байгаа. ОХУ-аас 43 иргэнээ Алтанбулаг боомтоор авсан. . Энэ сарын 25-ны өдөр ирсэн, 27-нд ирэх 46 иргэний тийзний зардлыг шийдвэрлэсэн. Иргэдэд туслах сангийн мэдээлэл шилэн болж, ГХЯ-ны вэб сайтад байршсан байгаа. 

. Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдэх АстраЗенека вакциныг гуравдугаар сард хүлээж авна. Шадар сайдын ахалсан ажлын хүрээнд хоёр сая гаруй иргэнээ бүрэн вакцинжуулах ажилд ГХЯ анхааран ажиллаж байна.

МИАТ ТӨХК-ийн Коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд:

-МИАТ ТӨХК-аас ГХЯ-ны зохион байгуулж байгаа ажилд туслаад явж байгаа. Тийзний асуудал дээр олон иргэд хүсэлт гаргадаг. УОК-оос МИАТ-т чиглэл өгсний дагуу тийзийн үнэ хямдарч байгаад баяртай байна. Энэ нь татан авалтын нислэгт хамааралтай. .


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.