Нууц камер суурилуулж иргэдийн мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг шалгаж эхэллээ

Нууц камер суурилуулж иргэдийн мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг шалгаж эхэллээ

Зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын өрөө, тасалгаанд нууц харах, сонсох төхөөрөмж суурилуулан иргэдийн эмзэг мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн таслан зтгсоож шалгаж эхэллээ.

Тухайн хүмүүсийн эмзэг мэдээллийг цуглуулж, халдашгүй байдалд нь халдаж байсан гэнэ. Тухайн хүмүүст Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн "Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн", 13.10-2.1-ийн "Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг цахим хэрэгсэл ашиглаж хууль бусаар олж авсан" гэх заалтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж.

Уг нь дуу, дүрсний мэдээлэл, өгөгдөл баримт сэлтийг нууцаар цуглуулах, дамжуулах, хүлээн авах төрлийн техник хэрэгслийг борлуулах, олж авах, ашиглах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэхийг хууль, хяналтын байгууллагаас санууллаа.

da4822ce639441d3a752965e1c5e746a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.