Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангаагүйн улмаас зөвхөн 2023 онд 2000 хүүхэд гэмтэж, бэртжээ

Нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг стандартын шаардлага хангасан, үр ашигтай зохион байгуулахын тулд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 52 стандарт мөрдөгдөж байна. Үүний нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандарт юм.

Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж ажиллах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бидний хийсэн . Тоглоомын талбайн . Иймээс бид хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж гурав ангилсан. Бидний төлөвлөлт, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбайг барьснаар бага насны хүүхдүүд насандаа тохирохгүй, шаардлага хангаагүй тоглоом дээр тоглохгүй. Хамгийн чухал нь хүүхдийн бэртэж, гэмтэх асуудал тодорхой хэмжээгээр буурна. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгтэй, чухал ойлголт юм шүү” хэмээлээ.

6714e4ae04a7f15ad621b819

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай барих ажилд барилгын зөвшөөрөл өгөх явцаас нь эхлээд стандартад хяналт тавих, захиалагч, гүйцэтгэгч компаниуд стандартыг мөрдөх, эцэг, эх, иргэдийн зүгээс ч стандартад хяналт тавьж, мөрдүүлэх чиглэлд анхаарч байхыг албаны хүн онцоллоо. 

Хот байгуулалт, хотын стандартын газраас хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагыг дараах байдлаар тогтоосон байдаг.

-Хүүхдийн тоглоомын талбайн хүртээмжтэй байдал 50-100 ам.метр байна.
-Ногоон байгууламж 20 хувиас багагүй.
-Санамж болон мэдээлэх тэмдэг байршуулсан байна.
-Хүүхдийг ажиглаж, харж хандах боломжтой. Хяналтын камер 10 метр радиуст байх хэрэгтэй зэрэг шаардлагыг тавьдаг байна.
Харин хүүхдийн тоглоомын талбай гадаргууны хувьд:

-Хүүхэд тоглож байхад тээглэж, бүдрэхээргүй тэгш, хур тунадас тогтохооргүй байна.
-Хүүхдийн тоглоомын талбай дахь тоглоом болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан анкер боолт, холбох хэрэгслүүдийн толгойг заавал далдлах ёстой.
-Хатуу хучилттай гадаргуутай байхыг хориглоно.

6714e48a04a7f15ad621b818

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.