АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 3 хоногийн өмнө

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрджээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталсан байна.

“Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.6-д нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан.

Н.

Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг тус тус бүрдүүлдэг.

Харин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ журам батлагдсанаар жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэж байна хэмээн ХНХЯ-наас мэдээллээ..

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.