Нүүрсний тээврийн автомашинууд мөргөлдөж, жолооч нь амиа алджээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, нүүрс тээвэрлэдэг засмал замд хүнд даацын автомашинууд мөргөлдөж, нэг жолооч газар дээрээ нас барлаа.
Ослын талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн баасан гаргийн 09.40 цагийн үед ирсний дагуу шалгахад “Shacman” загварын 51-68 У... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан 39 настай эр “Beiben North Benz”-тэй мөргөлдсөн байна. Үүний улмаас “North Benz” загварын автомашины жолооч 24 настай залуу газар дээрээ амиа алдаж, хоёр зорчигч гэмтсэн аж.
Ослын талаар цахим мэдээллийн хэрэгсэлд орон нутгийн иргэд “Ачаагаа буулгачихаад Цагаан хад талаасаа ирж явсан ачааны машин хил рүү явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Жолооч нь үүрэглэсэн байж болзошгүй” хэмээн мэдээлсэн байв.
Уг хэргийг өдгөө Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.