СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Афганистаны нийслэл Кабул хотын сургалтын төвд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, хэд хэдэн бөмбөг дэлбэлсний улмаас багадаа 19 хүн амиа алдаж, 27 хүн шархадсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.

Дэлбэрэлт Кабул хотын Дашти Барчи хорооллын төвд болсон бөгөөд тус бүс нутгийн баруун хэсэгт оршин суудаг иргэдийн ихэнх нь Хазара үндэсний цөөнх аж. Энэ удаагийн халдлагад аливаа бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байгаа ч "Исламын улс" алан хядах бүлэглэл өмнө нь хазарачуудын эсрэг олон удаагийн халдлага үйлдэж байсан билээ.

Одоо аюулгүй байдлын албаныхан хэргийн газарт ирж, шалгалт хийж байгаа гэж Кабул хотын цагдаагийн газрын даргын хэвлэлийн төлөөлөгч Халид Задран хэлжээ.

Өнгөрсөн олон арван жилийн турш дайн тулаанд нэрвэгдсэн Афганистаныг "Талибан" бүлэглэл 2021 оны наймдугаар сард эзлэн авснаасаа хойш улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахаа амласан ч сүүлийн саруудад сүм хийд болон энгийн иргэдийн оршин суудаг газруудад хэд хэдэн халдлага, дэлбэрэлт болоод байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.