АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

Сингапурын Дээд шүүх Сү.Батболдтой холбоотой маргааны урьдчилсан дүгнэлтээ танилцуулав

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

Сингапурын Дээд шүүх Монгол Улсын нэхэмжлэлтэй С.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон, нарын хариуцагчаар оролцож буй шүүхийн урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа.

Дүгнэлт нь:

“Монгол Улсын төр, нийтийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Монгол Улсын Прокурорын байгууллага нь төрийн байгууллагуудыг аливаа хүсэлт, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын Шүүх болон Сингапурын шүүхэд төлөөлөх эрхтэй” гэж гарчээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын хариуцагчид Монгол Улсыг төлөөлж буй хуулийн фирм болох “Rev Law” ХХК нь нэхэмжлэгчдийг төлөөлөх бүрэн эрхгүй хэмээн үзэж, шүүхэд өргөдөл гаргаад байжээ.

Харин Сингапурын Дээд шүүхээс 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гаргасан урьдчилсан дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” ХХК бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзсэн байна.

Ингэснээр Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюутолгой төслөөр гэрээ байгуулж, нууцаар ашиг олсон байж болзошгүй талаарх шүүхийн маргааныг Сингапурын Дээд шүүх цаашид хэлэлцэнэ гэж ойлгож болох юм.

Монголын талаас Сингапурын Дээд шүүх дэх маргаанд Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК нэхэмжлэгчээр оролцож байна. Тэднийг “Rev Law” ХХК шүүхэд төлөөлж оролцоно.

тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн юм.

Шүүхийн шийдвэрийг тус улсын албан ёсны цахим хуудаснаас үзэх бол энд дарна уу.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.