Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан, сэтгүүлчийн ажлаа хийхэд саад учруулсан үйлдлийн талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбоонд мэдээлэл хүргүүлжээ.
Тухайлбал 2023 оны 12 дугаар сарын 01-02 шилжих шөнө zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг шууд зогсоосон асуудлыг мэдээлэв. Мөн МСНЭ-ээс энэ дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ танилцуулсан юм.
Үүний дагуу ОУСХ-ноос zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Цензургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул, мөн Эрүүгийн хуулийн 13.14 заалтаар гэмт хэрэгт буруутгагдаад буй сэтгүүлчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг МСНЭ-ээс хүслээ.
Тодруулбал, ОУСХ-ны Ази номхон далайн бүс хариуцсан захирал Александр Олук өчигдөр /2023.12.06/ МСНЭ-д имэйл илгээсэн юм. Тус имэйлд “Танай хоёр сэтгүүлч албан тушаалтнуудын гэмт хэрэг, авлигатай тэмцсэнийхээ улмаас нэвтрүүлэг болон сайтаа хаалгасан, хилийн хориг /2023.12.29/ тавиулсан талаар мэдээлэл авлаа. Энэ талаарх бүрэн мэдээллийг МСНЭ-ийн өмнөөс ирүүлэхийг хүсч байна. Бид энэ хэргүүдийн талаар судлан, хамтран ажиллах болно” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.