СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-10-18

Ураны төсөлтэй холбоотой бүх гүйлгээ Монгол Улсын банкаар хийгдэнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

"Монголчууд ураны төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа тул эдийн засгийн үр ашгийн дийлэнхийг Монголын талд ногдох байдлаар хэлэлцээрийг явуулсан" гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Хэлэлцээрийг хийхдээ дөрвөн зүйл дээр төвлөрчээ. 

1. Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10 хувийн дараах давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмших. Ингэснээр төслийн ашигт ажиллагаанаас үл хамааран төслийн хугацаанд урьдчилан тогтоосон нөхцөлөөр давуу эрхтэй ногдол ашиг авч, ногдол ашигтай холбоотой ирээдүйд үүсэж болох эрсдэлийг хаана. Нийтдээ 400 орчим сая ам.долларын ногдол авах тооцоолол гарсан. Мөн түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компанийн дүрэм, хувь эзэмшилд өөрчлөлт орох зэрэг асуудлаар хориг тавих онцгой эрхтэй байна.
2. Давуу эрхийн хувьцааг эзэмшихтэй холбогдуулан суурь АМНАТ нь 5 хувь, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын тодорхой хувиар орлуулах, түүнчлэн хүчин төгөлдөр хуульд заагаагүй өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нэмж тохиролцон, нийт АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцохоор урьдчилан зөвшилцөөд байна. Энэхүү АМНАТ-ын нөхцлийг жишээ болгож Оюутолгой төсөлтэй харьцуулбал уг төслөөр жилд 2.2 тэрбум орчим ам.долларын борлуулалтаас 100 орчим сая ам.долларыг төсөвт төвлөрүүлдэг бол энэхүү төслөөс жилд 400 орчим сая ам.долларын борлуулалтаас 50 сая ам.долларын АМНАТ төлөх тооцоололтой байна. Өөрөөр хэлбэл, нэгж борлуулалтаас хүртэх үр ашиг 2.75 дахин илүү байхаар байна. Урьдчилж зөвшилцсөн АМНАТ-ын хувь хэмжээг бусад улсуудтай харьцуулахад боломжит өндөр байдлаар тогтоосон. Тухайлбал, Казакстан Улс дээрх бүтээгдэхүүнд 6 хувиар, Канад Улс 5 хувиар, Австрали Улс 3.5 хувиар, Узбекстан Улс 8 хувиар тус тус тогтоосон байдаг.

Түүнчлэн Монгол улсад хэрэгжиж буй татварын хууль, эрх зүйн орчноос давсан аливаа давуу хөнгөлөлт, дэмжлэг, таатай орчинг үзүүлэхгүй. Улмаар өнөөдөр мөрдөгдөж байгаа Татварын хуулийн хүрээнд төслөөс 3,8 тэрбум долларын татварын орлого орохоор байна.

3. Түүнчлэн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банкаар болон бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, эсхүл Монгол Улсад бүртгэлтэй гадаад улсын банкны салбараар дамжуулан хийх талаар урьдчилан тохиролцжээ.

4. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймагт ажлын байр шинээр бий болгох, ажилтнуудыг гэр бүлийн хамт тус аймагт шилжин суурьшихыг дэмжих зэргээр бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, Дорноговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу төслийн уурхайн ашиглалтын үйл ажиллагааны үе шатанд жилд 1 сая ам.долларын хөрөнгө оруулахаар байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр 700 орчим ажлын байр шинээр бий болгоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.