Тусгай зориулалтын эм, эмнэлгийн хувцас нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ биш учраас дэлгүүрт шууд зарагддаг бүтээгдэхүүн биш. Аль ч улс оронд цар тахлын үед төрийн худалдан авалт чухал байдаг. Ялангуяа тухайн улсын ЭМЯ, УОК дэмжих ёстойг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг хэлж байна.
Тэрбээр “Манай улсад тусгай зориулалтын хувцас үйлдвэрлэх эрхтэй хоёр үйлдвэр байгаагийн нэг нь “Мөнхийн тун” нөгөөх нь “ExMed” байгаа юм. Exmed үйлдвэр 2020 оны зургадугаар сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ЭМЯ-ны худалдан авалт огт байгаагүй. Ганц удаа тендерт оролцсон нь 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр зарлагдсан тендер байна. Тухайн тендер гуравдугаар сарын 25-ны өдөр задрах ёстой байсан ч хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 9-нд хариу ирсэн. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргын өгсөнд хариуд “Тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хамгийн бага үнийн саналыг ирүүлээгүй тул татгалзлаа” гэсэн.
Нөгөөтэйгүүр ЭМЯ-наас зарласан тендерт оролцох боломж ч хаагдсан. Учир нь, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн багцаар нь буюу оношлуур, тариа, хамгаалалтын хувцас зэргийг оролцуулан худалдаж авдаг болсон.
Хамгийн гол нь “ExMed” компани тендерт ялж чадаагүй болохоор ингээд байна гэж бодож болохгүй. Учир нь төрийн худалдан авалтын ёс зүй тус тендерт байгаагүй. Нэг ёсондоо Монголд үйлдвэрлэсэн, хамгийн чанартай, хамгийн хямд бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс буюу ААН-ээс авах ёстойг заасан хууль байдаг. Харамсалтай нь энэ нь хэрэгжихгүй байна.
Өнгөрсөн онд ЭМЯ туузтай хамгаалалтын хувцсыг 79 мянган төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл бид хамгаалалтын хувцсаа 10 мянган төгрөг, халаадаа 4500 төгрөг харин туузтай хамгаалалтын хувцсаа 15 мянган төгрөгөөр санал болгож, олон нийтэд ил болгоод байна. Энэ нь тендерийг шударга, тэгш бодлоготой, харин аж ахуй нэгжүүддээ боломж олгохыг хүсэж байгаа нэг хэлбэр.
Төр нь үйлдвэрлэгчийнхээ эсрэг ажиллаж болохгүй. Үүний тод жишээ бол 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд батлагдсан ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулийн 9.6-д заасан заалтыг /Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө/ тус оны 12-р сарын 31-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсанд байгаа юм.
Товчхондоо гадаадад үйлдвэрлэсэн эм, эмнэлгийн хэрэгслийг ямар ч татваргүйгээр дотооддоо оруулж ирэх эрхийг олгосон гэсэн үг. Гэтэл эсрэгээрээ Монголд үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас нь НӨАТ болон гаалийн татварт 15.5 хувь нэмэгдэж байгаа явдал юм.
Төр Монголд үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрөхгүй байна гэж хардаж байна. Гомдол тээж байгаа гол зүйл нь төрийн бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Яагаад гаднынханд Хятадад боломж олгоод байгаа атлаа бидэнд яагаад ийм боломжийг олгохгүй байгаа юм! Төрийн буруутай бодлогын эсрэг иргэд талбай дээр жагсаж, өөрийгөө шатааж ч үзлээ. Гэвч эрх баригчид дөжирчихсөн байгаа учраас хуулийн тэмцэл хийх ёстой гэж харж байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
yag tegej bgaa shuu
Xaxyyld idegdej dampyy bolson tor
Daanch nuguu lalruud n shahaa shaaj geed gadnaas oruulj irdeg buh salbart bgaa zuil
Энэ авгай дандаа хувийн амьдралаа авч явж чадахгүй байж төр буруутгаж байдаг хэн бэ
Байлдахаас өөр замгүй болжээ
Майцэцэг хөдөлмөрч эмэгтэй. Улс төрчид гэх луйварчид маш их хавчиж, шахаж байгаа нь үнэн. Уг нь иргэд та бид ийм хөдөлмөрч хүмүүсээ талархан дэмжиж, МАНАН-ийн эсрэг тэмцэх ёстой!
Ярьхдаа бид хямд нийлүүлнэ л гэдэг. Яг цагаа болохооор аймаар үнэтэй болчихно. Одоо хүнсний ногоо яг л тийм бна ш дээ.
50, 60 настангуудыг үх гээд балайрч байсан байхаа. Энэ балай орон гаран авгай эргүүтээд л хүн хүний дургуй хүргээд л явдаг
Эх орондоо хийж байгаа юмыг нь худалдаж авах хэрэгтэй.Дээгүүрээ маш их Мөнгөний ашиг сонирхолтой хүмүүс байдаг бололтой.