СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-29

"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой"

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
2 долоо хоногийн өмнө

Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөх З.Мэндсайхан Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэдтэй уулзах үеэр хоёр гол агуулга хөнджээ.

Нэгт, Тайширын цахилгаан станц хоёр аймгийн 24-28 сумыг эрчим хүчээр хангадаг. Бүс нутагтаа алдартай Гэгээн нуур бол 53.6 км үргэлжлэх хүний гараар бүтсэн хамгийн том нуур гэдгээрээ алдаршиж нутгийн аялал жуулчлалын брэнд болж хөгжиж байна. Тайширын УЦС эрчим хүчнээс гадна Гэгээн нуур нь Алтай хотын ундны усны эх үүсвэр болоод байгаа билээ. “ бөгөөд өдгөө Ерөнхийлөгчийн манлайлал дор үргэлжилж буй.

Хоёрт, баруун бүсэд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС Тайширынхаас 10 дахин өндөр буюу 90МВт-ын хүчин чадалтай. Үүний 50МВт-аар нь баруун таван аймгийг бүхэлд нь хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, хараат байдлыг хална. Цаана нь 40МВт-ын нөөц үлдэх тооцоололтой. Энэхүү нөөцийг, Үйлдвэр технологийн парк барих зэргээр аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэлд ашиглах бүрэн бололцоотойг Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөх З.Мэндсайхан онцолж байна. 40МВт нь хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүчний дутагдалд орохгүй байх хангалттай нөөц юм. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэх зэрэг олон давуу талтай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.