Самарт явсан иргэн буцах замдаа төөрч, 12 хоног сураггүй алга болжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” гэдэг газарт гурван хүн самарт явснаас иргэн У нь 09 дүгээр сарын 08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг 09 дүгээр сарын 20-ны 17:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:52 цагт очиход Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/ нь Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болсон байсан тул 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.