TREND LIVE: Х.Бат-Ялалт А.Отгонбаатарыг МАНГАСТАВ
УИХ нөхөн сонгуульд нэр дэвшиж буй гишүүд өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа. Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар УИХ-аас товлосон билээ. Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан.
Сонгуулийн Ерөнхий хорооноос үнэмлэх гардаж авах үеэр нэр дэвшигчид хоорондоо маргалдаж улмаар нэгнийхээ биед хүртэл халдсан бичлэгийг TREND LIVE онцолж байна.
Тодруулбал, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар нар маргалдаж Х.Бат-Ялалт А.Отгонбаатарыг алгадлаа. Тэрбээр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Х.Бат-Ялалтыг “Чи өнгөрсөн сонгуулиар У.Хүрэлсүхийг дэмжье гээд талбай дээр туг намируулаад гүйж байсан биз дээ. У.Хүрэлсүхийг долоож явсан нохойн баас өнөөдөр нэр дэвшихгүй” гэж уурсав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.