Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны эхнэрээр Ц.Энхтуяа одоо ч бүртгэлтэй байдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг орос эхнэртэйг монголчууд нийтээрээ мэднэ. Тийм ч учраас Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүн хатагтайгаа олон нийтийн арга хэмжээ, айлчлалдаа дагуулж явсан удаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганц байхгүй.
Гэтэл УБЕГ-ын албан ёсны бүртгэл мэдээлэлд Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны эхнэрээр Цэндийн Энхтуяа бүртгэлтэй байдаг баримт саяхан ил боллоо. Үүнээс үзвэл тэрбээр одоо хамт амьдарч буй орос эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй болж таарах нь.
Ерөнхийлөгч Х.Баттулга анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяатайгаа хорин настайдаа гэрлэж, 1996 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж байжээ. Тэдний дундаас дөрвөн хүүхэд төрсний дараа хоёр тийшээ болсон хэдий ч одоог хүртэл гэрлэлтээ цуцлаагүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.