Өнгөрсөн долоо хоногт 118 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.05-11/ нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс Өмнөговь аймагт наймдугаар сарын 09-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 72 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 31 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

new 6d41eff680a746fe99fa8f77d9b7371f9aea0721

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.