СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал Астана хотод эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалт болж байна. Монгол Улсыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан тус уулзалтад оролцож байна.

Монгол Улс 2001 оны 6 дугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж нэгдэн орсноос хойш тус бага хурлын арга хэмжээнүүдэд зохих түвшинд оролцож ирсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч АХАИББХ-ын Дээд түвшний 1, 3, 4 дүгээр уулзалтуудад, Шадар сайд 2 дугаар уулзалтад оролцож байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.