Ливерпүүл клубын хожигдлын "хар цуврал" үргэлжилсээр
Ливерпүүл клубын хожигдлын "хар цуврал" үргэлжилсээр

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 25 дугаар тойргийн тоглолтууд урьд шөнө явагдлаа. 

 

Гол тоглогчдоо гэмтлийн улмаас алдаад буй Ливерпүүл клуб сүүлийн дөрвөн тоглолт дараалан хожигдож байна. 25 дугаар тойргийн тоглолтод Эвэртон клубыг талбайдаа хүлээн авч тоглосон тоглолтод тэд 2:0 харьцаагаар хожигдлоо. Эвэртон клубын хувьд 22 жилийн дараа Ливерпүүл клубыг талбай дээр нь буулган авсан нь энэ байлаа. Харин Ливерпүүл клуб 1923 оноос буюу 98 жилийн дараа лигийн хүрээнд талбай дээрээ дөрвөн тоглолт дараалан хожигдож байна. 

40 оноотойгоор хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж буй Ливерпүүл клуб ирэх сарын 1-ний өдөр Шеффиелд Юнайтед клубтэй тоглох хуваарьтай байгаа ба тус тоглолтод багийн хамгаалалтын гол хүч болох Ван Дижк эргэн ирэх болов уу хэмээн таамаглаж байна. 

Харин Эвэртон клубын хувьд мөн л 40 оноотойгоор хүснэгтийн долоодугаар байрт эрэмбэлэгдэж байгаа ба гуравдугаар сарын 2-ны шөнө Соутхамптон клубыг талбайдаа хүлээн авч тоглох хуваарьтай байна. 

Хүснэгтийг тэргүүлэгчид /2021.02.21/

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-02-24
107
111
127
112
112
96
116
108
133
126
128
118
102
99
121
124
114
89
Хөл бөмбөг
English Premier League
3
0
Spanish Primera División
3
0
German Bundesliga
1
1
0
3
4
0
Italian Serie A
3
0
UEFA Champions League
0
1
0
2