Г.Лундаа Японы боксчныг хүнд цохилтоор яллаа

Сурталчилгаа
Г.Лундаа Японы боксчныг хүнд цохилтоор яллаа

Узбекистан улсын Астана хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын баг, тамирчид амжилттай оролцон мөнгө, хүрэл медаль хүртлээ. 

Дэлхийн боксын холбооноос /World Boxing/ зохион байгуулсан энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд орон, орны 400 гаруй ширэн бээлийтэн хүч үзлээ. Тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Казахстаны баг найман алтан медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн бол Бразил дөрөв, Энэтхэг гурван алтан медаль тус тус хүртсэн байна. 

Манай улсаас дараах тамирчид медаль хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд олон улсын хэмжээний мастер Г.Лундаа мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр тэмцээнийг гоц мөргөж эхэлсэн бөгөөд:

  • АНУ-ын тамирчинг шүүгчдийн 5:0 саналаар
  • Киргизстаны тамирчинг шүүгчдийн 3:2 саналаар ялж хүрэл медалийн болзол
  • Хагас шигшээд Японы тамирчинг 3-р үед хүнд цохилтоор ялж финалд шалгарсан ч Бразилийн тамирчинд ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Г.Лундаа мөнгөн медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 70 кг жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр:

  • БНСУ-ын тамирчинг шүүгчдийн 5:0 саналаар,
  • Шведийн тамирчинг шүүгчдийн 3:2 саналаар тус тус ялж хүрэл медалийн болзол
  • Хагас шигшээ тулаанд Бразилын тамирчинд ялагдан хүрэл медаль энгэртээ зүүлээ. 

О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0