Европын хөлбөмбөгийн үндэстнүүдийн лигийн шигшээ тоглолт өнөө шөнө явагдана.
Европын хөлбөмбөгийн холбоо 2018 оноос эхлэн зохион байгуулах болсон Үндэсний шигшээ багуудын лигийн тэмцээн нь дөрөв дэх аваргаа тодруулахад бэлэн болоод байна. Аваргын төлөө Испани болон Португалийн шигшээ багууд тулах болсон нь шинэ аварга төрөх бус хэн нэгэн нь хошой аварга болох нөхцөл бүрдээд байна. Португалийн хувьд 2019 онд буюу Үндэстнүүдийн лигийн анхны аварга бол Испанийн хувьд 2023 онд аварга хүртээд байгаа билээ.
Гол нь хоёр улсын шигшээ багуудын тоглолт гэхээс илүүтэйгээр өдгөө 40 насны босго алхсан домогт Криштиану Роналдо болон шинэ үеийн супер од 17 настай Ламин Ямаль нарын дуэл олны анхаарлыг татаж байна. Тоглолтын өмнө Л.Ямал: "Миний ажил бол хожих. Ердөө л энэ" хэмээн маш товчхон өөртөө итгэлтэй буйгаа илтгэсэн бол Криштиану Роналдо "Ямал үнэхээр бүр үнэхээр сайн тоглож байна. Гэхдээ хүүхдийг битгий их хүчлээрэй. Тэр өсөж том болох ёстой" хэмээсэн байна.
Шигшээ тоглолт өнөөдөр буюу наймнаас есөнд шилжих шөнийн 03:00 цагт /Улаанбаатарын цагаар/ явагдах бол хүрэл медалийн төлөө тоглолт өнөөдөр /6.8/ 21:00 цагт явагдах хуваарьтай байна.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Франц болон Германы багууд хүч үзнэ. Францын гол тоглогч Дембеле өнөөдрийн тоглолтод оролцох байх магадлалтай байна. Мэдээж өөрийн нутаг дээрээ тоглож буй тул Германы хувьд хөгжөөн дэмжигчид болон уур амьсгалын хувьд давуу талтай ч Францчууд боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг хагас шигшээ тоглолтод харуулсан билээ.
Роналдо юу? Ямал уу?