Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн төгсгөлийн 15 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
14 өдрийн дараах байдлаар нэг ч уналгүйгээр түрүүлэх болзлоо хангаад зогсохгүй Ёкозүна цол хүртэх нь тодорхой болоод буй озеки Оносато башёг тэргүүлж байна. Харин түүний араас 11 даваа, гурван унаатайгаар Хошорюү С.Бямбасүрэн аварга, Секиваке Киришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Вакатакакаге нар эрэмбэлэгдэж байна. 14 дэх өдрийн барилдааны тойм болон таван зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унаа буюу явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн башёг тэргүүлэгч Оносатотой учраа тааран барилдана. Аваргын хувьд оны эхний башёд Оносатотой учраа тааран давж байсныг сумо сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.
Нацү башёгийн 15 дахь өдөр дээд зиндаанд хүч үзэх монгол хүчтэнүүдийн оноолт:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /11-3/ - Озеки Оносато /14-0/
Секиваке Киришима Б.Лхагвасүрэн /11-3/ - Комүсүби Такаяасү /5-9/
Маэгашира /5/ Чиёошома Г.Мөнхсайхан /4-10/ - Маэгашира /1/ Охо /6-8/
Маэгашира /8/ Онокацү Б.Чойжилсүрэн/9-5/ - Маэгашира /10/ Мэйсей /9-5/
Маэгашира /3/ Тамаваши Б.Мөнх-Оргил /5-9/- Маэгашира /3/ Хирадоуми /6-8/
Маэгашира /6/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /9-5/- Маэгашира /2/ Аби /7-7/
Маэгашира /17/ Тамашохо Э.Энхманлай /4-10/- Маэгашира /9/ Мидорифүжи /5-9/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.