Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /6 сарын 17-ны өдөр/ тав дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Таван өдрийн дараах байдлаар манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нар хүрэл медаль хүртэж багийн амжилтаар 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Б.Ганхайч олимп, дэлхийн аваргыг ялсан барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй монголын баг, бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /6 сарын 17-ны өдөр/ дэлхийн аваргын тав дахь өдөр эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас эрэгтэйчүүдийн -90кг жинд бөх илгээгүй. Харин эмэгтэйчүүдийн -70кг жинд хоёр залуу хүчтэнээ илгээсэн юм.
В хэсэгт 2022 оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ орсон ба эхний тойрогт гоц мөргөсөн байна. Улмаар хоёрдугаар тойрогт Азийн залуучуудын аваргын мөнгөн медальт Ливан улсын залуу бөх Ч.Акулинатай барилдах оноолттой байна.
Харин D хэсэгт өсвөрийн Ази тивийн аваргын мөнгөн медальт Д.Есүй барилдах ба тэрээр эхний тойрогт залуучуудын олимпын алт, залуучуудын дэлхийн аваргын алтан медальт Унгар улсын шилдэг залуу бөх Озбас Сзофитой учраа таарсан байна. Хоёр бөхийн хэн ялсныг хоёрдугаар тойрогт Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Польшийн С.Катарзина хүлээж байна.