Тоглолтын дараа шүүгчийг талбай дээр зодсон дуулиан

Сурталчилгаа
Тоглолтын дараа шүүгчийг талбай дээр зодсон дуулиан

Туркийн хөлбөмбөгийн супер лигийн “МКА Анкарагучу” болон “Чайкур Ризеспор” багуудын тоглолт лигийн бүх тоглолт саатахад хүргэлээ.

 

Учир юу гэвэл даваа гаригт болсон хоёр багийн тоглолтын нэмэлт цагийн сүүлийн минутад зочид тооны харьцааг тэнцүүлснээр тоглолт 1:1 буюу тэнцээр өндөрлөсөн юм. Тоглолтын эцсийн шүгэл дуугарсны дараа Анкарагүчү клубын ерөнхийлөгч Фарук Кожа хэсэг хүмүүсийн хамт талбайд гарч ирэн шүүгч Халил Умут Мелерийн нүүр руу цохиж унагасан байна.

Анкарагүчү багийн хөгжөөн дэмжигчид талбай руу дайран орж газарт унасан Мелер шүүгчийг хэд хэдэн удаа өшиглөсөн байна. Энэхүү эмх замбараагүй байдал хяналтаас гарах магадлалтай байсан ч цагдаа нарын тусламжтайгаар шүүгч Мелер хувцас солих өрөөнд орж чадсан байна.

Шүүгч рүү яагаад халдсан бэ?

Тоглогчдоос нэгийг нь талбайгаас хөөж, дараа нь нэмэлт цагт гоол оруулснаар Ризеспор баг Анкарагучутай тэнцэх боломж олгосон хэмээн клубын ерөнхийлөгч Кожа болон хөгжөөн дэмжигчид Мелер шүүгчид уурласан бололтой.

Шүүгч Мелер энэхүү үйл явдлын дараа "Кожа болон түүний нөхөд миний амь насанд заналхийлсэн. Цохиулаад газарт унасан байхад тэд миний нүүр болон биеийн бусад хэсэг рүү удаа дараа өшиглөөд Чамайг ална хэмээн орилж байсан" хэмээн мэдэгджээ. 

Фарук Кожа гэж хэн бэ?

МКА Анкарагучу багийн ерөнхийлөгч Кожа нь Туркын ерөнхийлөгч Эрдоганы АК намын гишүүн, парламентын гишүүн асан юм. Улстөрчийн хувьд өндөр амбицтай нэгэн бөгөөд  "Хэрвээ надад Анкара хотын захирагчийн үүргийг хүлээлгэж өгвөл би шаардлагатай зүйлийг хийх болно" хэмээн мэдэгдэж байсан ч эрх баригч намаас Кожаг хөөх ажиллагааг эхлүүлээд байна.

МКА Анкарагучу багийн ерөнхийлөгч Фарук Кожа

Уг явдлын дараагаас Туркын хөлбөмбөгийн супер лигийг бүхэлд нь зогсоогоод байсан ч ирэх долоо хоногоос дахин үргэлжлүүлэхээр боллоо. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0