Жүдо бөхийн ДАШТ-д энэ цагийн шилдгүүд зодоглоно

Сурталчилгаа
Жүдо бөхийн ДАШТ-д энэ цагийн шилдгүүд зодоглоно

2025 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад зургаа хоногийн хугацаа үлдээд байна. 

Энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд Унгар улсын Будапешт хотноо гурав дахь удаагаа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 93 орны 564 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээнийг зохион байгуулагч Унгар улсын баг давуу эрхийн дагуу хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй буюу 11 эрэгтэй, 10 эмэгтэй буюу нийт 21 жүдоч оролцуулж байгаа бол Япон, Монгол, Бразил, Итали, Узбекистан зэрэг жүдо бөхийн тэргүүлэгч улсууд эрэгтэй, эмэгтэй тус бүр ес буюу нийт 18 хүний бүтэн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.

Оролцогчдыг ажвал олимп, дэлхийн аваргууд олноороо байгаа ба 14 жингээс 11 жингийн тэргүүн бөхчүүд зодоглохоор мэдүүлгээ өгсөн байна. Франц улсаас Лука Мхеидзе, Амандин Бушард, Роман Дико гэсэн шилдгүүдийг илгээж байгаа бол Гүржийн хүчирхэг багт Лаша Бекаури, Илья Суламанидзе, Этери Липартелиани зэрэг одууд багтжээ. Жүдо бөхийн хүчирхэг гүрэн болох Японы багт ах дүү Абэ Хифуми, Абэ Утагаас гадна Таканори Нагасе зэрэг аваргууд багтсан нь энэ удаагийн ДАШТ-ийг өдөр алгасалгүй үзэх шалтгаануудыг нэмсээр байна. 

Гол нь энэ удаагийн ДАШТ нь олимпын шинэ цикл эхэлж байгааг тодотгох залуу үе хүч түрэн орж ирж байгаа нь улс улсын бүрэлдэхүүнээс харагдана. 

Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport сувгийн зүгээс жүдо бөхийн ДАШТ-ийг хүртэл сонирхолтой мэдээллүүдийг цувралаар хүргэх болно. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Манайх одоо жүдогийн тэргүүлэгч орны тоонд орохгүй ээ, зүгээр л нэг дундаж оролцогч, магадгүй дунджаас доогуур ч байж мэдэх

  2. Edward Kim

    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER // THE HACK ANGELS  Please everyone should be careful and stop being deceived by all these online scammers? I lost about $645,000 to these online scammers a month ago. It took a while before I realized they were scammers, and this really hurt me. I had no idea what to do. A friend of mine heard about it and recommended me to a recovery expert called THE HACK ANGELS. After a few hours of work with them, they recovered all of my stolen BTC in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet, any online scam. Reach out to THE HACK ANGELS.  WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (http://www.thehackangels.com )

  3. J .Usukhbayar

    Маш гоё

Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0