Душанбегийн их дуулгыг алт, хүрэл медалиар эхлүүллээ

Сурталчилгаа
Душанбегийн их дуулгыг алт, хүрэл медалиар эхлүүллээ

Тажикстан улсын Душанбе хотноо жүдо бөхийн Дашанбе их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн Душанбе их дуулга тэмцээнд 27 орны 226 жүдоч өрсөлдөж байгаа ба манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй эрэгтэй найм, эмэгтэй найм тамирчин буюу нийт 16 жүдоч хүч үзэж байна. Тэмцээний хуваарь болон монголын багийн танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жингийн барилдаанууд явагдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд хүрэл, Т.Түмэнжаргал шагналт байр, эмэгтэйчүүдийн -48кг жинд өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, Өсвөрийн Ази тивийн аварга Ж.Анударь түрүүлж аваргын алтан медаль хүртлээ. 

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас Тбилисийн их дуулгын аварга Б.Эрдэнэбаяр тэргүүтэй манай зургаан бөх хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд:

А хэсэгт манай залуу бөх Л.Энхдөл эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Тажикстаны бөхтэй барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн А хэсгийн оноолт

Тэгвэл Тбилисийн их дуулгын аварга Б.Эрдэнэбаяр D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тажикстан болон Хорватын бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт:

Энэ жинд залуу бөх Г.Батсугар барилдах ба тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Азербайжаны бөхтэй хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -63кг жинд:

Бакугийн их дуулгын мөнгө, Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч В хэсгийг тэргүүлэн барилдах ба хоёрдугаар тойрогт БНСУ-ын залуу бөхтэй барилдана. Харин С хэсэгт манай залуу бөх Х.Маралмаа хүч үзэх ба тэрээр эхний тойрогт Туркменистан улсын бөхтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн В, С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70кг жинд:

А хэсэгт С.Лхагвадулам эхний тойрогт IJF-ийн нэр дээрээс хүч үзэх залуу бөхтэй барилдах ба хэрэв ялсан тохиолдолд тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын С.Ларатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн А хэсгийн оноолт

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    -70 kg jind Anujin garj irsen ym uu

Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0