Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн эхний өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ удаагийн башё нь хоёр Ёкозүнатай башё гэдгээрээ онцлогтой болж байна. Монголчуудын хувьд Хошорюү С.Бямбасүрэн аваргаараа манлайлуулсан 19 хүчтэн дөрвөн зиндаанд зодоглож байна.
Башёгийн эхний өдөр дээд зиндаанд хүч үзэх манай бөхчүүд дараах оноолттой байна.
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн - Комүсүби Такаясү
Комүсүби Оошёоүма П.Дэлгэрбаяр - Ёкозүна Оносато
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн - Маэгашира /1/ Вакамотохару
Маэгашира /3/ Онокацү Б.Чойжилсүрэн - Маэгашира /2/ Аби
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /- Маэгашира /5/ Хирадоуми
Маэгашира /9/ Чиёошома Г.Мөнхсайхан - Маэгашира /9/ Ура
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно