Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Геннади Головник Монголд ирнэ
Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч, 2003 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, 2004 оны Афины олимпын мөнгөн медальт, WBA, WBC, IBF, IBO холбоодын дунд жингийн дэлхийн аварга, алдарт тамирчин Геннади Головник Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байна.
Тэрбээр Аса аренад болж буй Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг биечлэн сонирхож, тэмцээний уур амьсгалыг мэдрэхээр Монголын боксын холбооны ерөнхийлөгч М.Баянмөнхийн урилгаар хүрэлцэн ирж буй юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.