Засгийн газар: Өөрсдөө учраа ол!

Засгийн газар: Өөрсдөө учраа ол!

Монгол Улсын үе үеийн Засгийн газар, уул уурхайн компаниуд болон орон нутгийн иргэдийн ярвигтай харилцааг яг нэг иймэрхүү хажуугаас харсан, “таргаэд, таргаэд” хэмээн орилж байгаа сумогийн засуул шиг, “Та нарын тэмцэлдээн бидэнд хамаагүй, хоорондоо учраа ол” гэсэн байдалтай ханддаг болсоор удлаа. 

Уул уурхайн зөвшөөрлийг төр өгдөг нь үнэн. Орон нутгийн иргэдтэй учраа олох ажлыг уул уурхайн компани хийх ёстой нь бас үнэн боловч, стратегийн гэх асуудал дээр төрийн төмөр нүүр үгүйлэгдсээр байна.

нэ тоогоороо бид ховор элементтэй улс орнуудын 15 дугаарт бичигдэж байна. Цаашилбал, дэлхийн томоохон тоглогч болох бүрэн боломж байна. Нүүрс, алт, зэс, газрын ховор элемент гэсэн хөтөлгөө дөрвөн морьтой болох бүрэн боломж байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тухайлбал, “Халзан бүрэгтэй” төслийн орон нутагтай үүссэн ярвигтай харилцааг “Та нар өөрсдөө учраа ол” гэж хаяж боломгүй боллоо. Хувийн компанийн хүч хүрэхгүй нөхцөл байдал тэнд үүсчихлээ. “Халзан бүрэгтэй” хөдөлбөл бусад төслүүд хөдөлнө шүү дээ, Ерөнхий сайд Г.Занданшатар аа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням аа.

Уран болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг тойрсон тэмцлийг төрийн гараар зохицуулсан нь саяхан. Энэ бол аливаа эсэргүүцэл тэмцлийг төрийн гар оролцож байж зогсоосон маш ойрхны жишээ.

Газрын ховор элемент дээр төр гаргасан бодлогоо хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд галын бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Үгүй бол эдгээр төслүүд Гашуунсухайтын төмөр зам шиг нохойн замаар орох нь ээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.