Баярын өдрүүдэд гурван иргэн осгож нас баржээ
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.