🔴 Чуулганы хуралдааныг шинэ дарга томилогдтол УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ удирдан явуулж байхаар болов

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. 

Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ удирдан явуулж байна. Учир нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн оронд томилгоо хийгдээгүй байгаа тул шинэ дарга томилогдтол Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэхээр болсон билээ.

0cf50ca7ac50420b9f17293faba69f53

Чуулганы хуралдаанаар Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Таван жилийн үндсэн төлөвлөгөө чинь мэргэжлийн байнгын хороон дээр унасан юм байна. Одоо УИХ-аар давах юм уу? Бодвол Н.Учрал сайд ганцаараа орсон байх л даа. Улсаа хөгжүүлэх төлөвлөгөө хэлэлцэж байхад Засгийн газрын сайд нар чинь орж ирэхгүй байна. Таныг хүндлэхгүй байна уу Г.Занданшатар сайд аа? 6-7 хон сайд сууж байна. Зарим сайд чинь /Т.Доржханд/ ажлаа өгөх юмсан гээд яриад явж байна. 

Хөгжлийн банкийг бодлогоор дэмждэггүй, зээл гаргах эрхийг нь гаргаж өгдөггүй. Засгийн газрын хамтын шийдвэрийг хэрэгжүүлдэггүй газар. Гэтэл 100 гаруй хүн цалин аваад л зүгээр сууж байна. Ямар арга хэмжээ авах вэ? Хоёрдугаарт, Зэс хайлуулах цогцолбор гэж газар байгуулсан ч Эрдэнэт үйлдвэрийн мафийнхан ажлыг нь зогсоогоод ажиллуулахгүй байна. Хариуцлагатай байгаарай. Улсын төсвийн нэг тэрбум доллар үнэгүйдэх нь. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.