🔴Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээ /08.30 цаг/

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 2025.09.01-ний өглөөний 08:30 цагийн байдлаар Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээг шууд дамжуулж байна. 

Наймдугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ныг дуустал автомашины улсын бүртгэлийн дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан билээ. Харин 9-р сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.

Тус зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.