СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-21

🔴 Талийгаач цэргийн аав У.Ганбат: Нууцын баримтад гарын үсэг зур гэж 4-5 цагдаа хүчээр тулгаж шаардсан

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Зэвсэгт хүчний 0326-р цэргийн ангид найм хоногийн өмнө амь насаа алдсан хүүгийн аав У.Ганбат "Ахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэгт оролцож байна. 

Талийгаач цэргийн аав У.Ганбат:

-Миний хүү дөрөвдүгээр курсийн оюутан байж байгаад цэрэгт татагдсан. Хүү минь 21 насандаа бурхны оронд заларсан. Миний хүүгийн минь хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна. Цэргийн ангийнхаа гол гол газруудад камер яагаад олныг байрлуулж болдоггүй юм бэ. Үүнийг хурдан шийдэх шаардлагатай байна.

Надад камерын бичлэг үзүүлнэ гэж дуудчихаад гадаа цас цэвэрлэж байгаа болон коридорын бичлэг л үзүүлэх гэж байсан. Өөр ямар ч бичлэг үзүүлэх боломжгүй гэсэн. Өнөөдөр энд гарын үсэг зурчихсан. Ардаас нь явах боломжгүй болсон хохирогчид их байна. . Хэрэв гарын үсэг зурсан бол нууц задруулсан гээд асуудал үүсэж . Ингээд хойноос нь хөөцөлдөх ямар ч боломжгүй хэргийг хаадаг.

Яг ажил явдлын өмнөх өдөр камерын бичлэг үзүүлнэ гэж дуудаж байгаа юм. Яагаад ийм юм бэ? Тэгээд тэр бичлэгийг яагаад зүгээр үзүүлэхгүй, гар хөлийн үсэг зуруулна гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Одоо шинжилгээний хариу ямар гарахыг л хүлээж сууна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болдо
8 сарын өмнө
202.126.90.86

Борчуудын хүүхэд цэрэгт явж үхэж бна САНГИИН ЯАМ ИРГЭДЫН АНГИЛАЛ ЗАСАЖ ӨГВӨЛ ТОРГОДОГ ГЭЖ БОСЦГООЁ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.