3 настай хүүгийн эмчилгээнд 61 сая төгрөг цугларч, БНТУ руу пүрэв гарагт нисэхээр болжээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, эрүүл мэндийн байдал нь хүнд, ухаан оролгүй 20 дахь хоногтоо ГССҮТ-д эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүү БНТУ-ыг зорьж, тархи нугасны эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн билээ. 

Иймд ард түмнээсээ хандив гуйж, олон нийтэд хандсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хүүгийн аав "Гуравдугаар сарын 30-ны өдөр БНТУ-ыг зорино. Очоод эмчилгээгээ хийлгэнэ" хэмээв. 

Түүнчлэн Ц.Батзаяа хүүд зориулан нийтийн болон рок попын дуучид, уран бүтээлчид "Амьдрал бэлэглэе" тоглолтыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр UB Palace-ийн Концертын их танхимд зохион байгуулахаар болжээ. Тасалбар маргаашаас эхлэн борлуулагдах бөгөөд 20 мянган төгрөгийн үнэтэй болохыг зохион байгуулагчийн зүгээс хэллээ. 

750

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.