СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-08-29

🔴LIVE: Б.Баттөмөр: Монголын төр татвар хураагаад мөнгөтэй болохгүй, хуримтлал хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүнтэй холбогдуулан дэмжсэн гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Бид хуримтлалтай болох хэрэгтэй байна. 30 жилийн хугацаанд бид татвар хураагаад, монголын төр мөнгөтэй болохгүй, өөр арга зөндөө байна. 100 долларын бүтээгдэхүүн гаргаад 10 доллар нь төсөвт ордог.

Хуримтлалтай болоод шийдэх хамгийн эхний салбар бол эрүүл мэндийн салбар. Маш их доголдолтой ч эмч, ажилчдын хувьд зүтгэлтэй сайн ажиллаж байна. Шинжлэх ухааны ололт амжилт нэвтрээгүй, хөрөнгө мөнгө алга байна.

Дараагийнх нь боловсролын салбараа дэмжих ёстой. Энэ ажлууд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой. 

Энэ өвөл хоёр салбар маш аюултай байгаагийн нэг нь эрүүл мэндийн салбар. Цар тахлын дараа маш олон хүн нас барж байна. Үүнийг иргэд вакцинтай холбож үзэж байгаа учир Засгийн газар, Эрүүл мэндийн яам шийдвэртэй хариу өгөх шаардлагатай. 

Мөн эрчим хүчний салбарт анхаарал хандуулах шаардлагатай.

Түрүүн хэлсэнчлэн, хуримтлалтай болно гэдэг баялгийн менежментээ сайн хийх, далд эдийн засгийг ил болгох. Ирэх жилийн төсвийн орлого 17,3 наяд төгрөг гэж байж болохгүй. Үүнээс их хэмжээгээр төсөвлөх ёстой. 

Авлигатай тэмцэх чиглэлд Засгийн газраас маш хатуу анхаарч ажиллах хэрэгтэй. Авлига хүчтэй байгаа нь эдийн засгаар баталгаажсаных.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дэмжиж байна, хамтарч ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.