СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д хуурамч архи уусан 34 хүн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Уралын өмнөд хэсгийн Оренбург мужид метанолын хордлогын улмаас нийт 34 хүн амиа алдсан гэж бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Тус мэдэгдэлд " Одоогийн байдлаар 24 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба 11 иргэний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд зургаан хүн удахгүй эмнэлгээс гарах гэж байна. Харин долоон хүний ​​биеийн байдал хүнд байгаа бол дөрвөн өвчтөн амьсгалах аппаратын тусламжтайгаар амьсгалж байгаа" хэмээн тэмдэглэсэн байна.

Бүс нутгийн Эрүүл мэндийн сайд Татьяна Савиновагийн хэлснээр хуурамч архины улмаас амиа алдсан иргэдийн тал хувь нь эмнэлгийн тусламж ирэхээс өмнө нас барсан аж. Мөн нийт өвчтөнүүдийн 38 хувийнх нь цуснаас метанол илрүүлсэн гэнэ.

Оренбург мужид хуурамч архины хордлогын хэргийн талаарх мэдээлэл энэ сарын 7-ны өдөр ил болжээ. байна. Мөн нийт есөн сэжигтнийг баривчилжээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.