СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амстердамын каннабисаар үйлчилдэг кафенууд гадны жуулчдыг нэвтрүүлэхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нидерландын нийслэл Амстердам хот нь каннабисын төрлийн ургамлаар үйлчилдэг кофе шоп, кафенууддаа гадны аялагч жуулчдыг чөлөөтэй нэвтрүүлдэг уламжлалтай. Энэ нь ч аялал жуулчлалынх нь нэгээхэн хэсэг болж хөгжсөн.

Гэвч Амсдердам хотын дарга Фемке Халсема гадны жуулчдад хориг тавих шинэ бодлого танилцуулжээ. .

Уг саналыг хотын зөвлөлийн гишүүдэд нэгдүгээр сарын 8-ны өдөр иржээ. Зөвхөн нутгийн иргэд кофе шопуудаар үйлчлүүлснээр каннабис буюу мансууруулах төрлийн ургамлын хэрэглээнд хараа хяналт тавих, хотын аялал жуулчлалыг илүү зохион байгуулалттай болгох зорилготой юм байна. Энэ шийдвэрийг нэгдүгээр сарын сүүлээр хотын зөвлөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Одоогоор Ковид-19-ийн хөл хориотой холбогдуулан барааны дэлгүүр, кофе шопууд хаалттай байгаа ч хүргэлтээр үйлчилж байна. Амстердамын удирдлага аялагч жуулчдыг онцын шаардлагагүй бол хотод аялж зорчихгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.