Манчестер Юнайтед маш ширүүн тоглолтын эцэст хожигдлоо

Сурталчилгаа
Манчестер Юнайтед маш ширүүн тоглолтын эцэст хожигдлоо

 

Английн премьер лигийн хүрээнд топ дөрвөн багийн төлөө хүчтэй өрсөлдөж байсан Манчестер Юнайтед клуб Волверхамптон клубт 2:1 харьцаагаар хожигдсоноор тун хүнд байдалд ороод байна. Манчестер Юнайтед клуб 32 дугаар тойргийн тоглолтоо хийсний дараа 61 оноотойгоор хүснэгтийн 5-д эрэмбэлэгдэж байгаа бол тэдний ард нэг одоогоор дутуу явж буй Челси клуб 32 дугаар тойргийн тоглолтоо нөгөөдөр Брайтон клубтэй тоглоно. Хэрэв уг тоглолтод Челси хожвол Манчестер Юнайтед болон Челси клубуудын хүснэгтэд эзлэх байр солигдох юм. 

Волверхамптон 2:1 Манчестер Юнайтед 

Энэ хоёр баг Премьер лигийн хүрээнд 10 тоглолт хийж нэг тоглолтод тэнцэж зургаан тоглолтод нь Манчестер Юнайтед хожоод байна. Тоглолтын салхийг хагалж Скотт МакТоминаи эхний гоолыг 13 дахь минутад оруулснаар Манчестер Юнайтед тэргүүлж эхэлсэн ч энэ нь хожлын гоол биш байлаа. 25 дахь минутад Волверхамптон клубын Диого Жота хариу гоолыг орууллаа. Тоглолтын 57 дахь минутад Эшли Яанг улаан хуудас авч Манчестер Юнайтед хүн дутуу тоглолтыг үргэлжлүүлэх болсон юм. Хүн дутуу ч Манчестер Юнайтедийнхэн өрсөлдөгчөө сандаргасан хэвээр байлаа. Гэвч тоглолтын 77 дахь минутад тэд өөрсдийнхөө хаалганд бөмбөг чихэж орхив. 

Волверхамптон болон Манчестер Юнайтед клубуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0