Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өнөөдөр /6.13/ хөшгөө нээнэ.
93 орны 556 жүдоч хүч үзэх энэ удаагийн ДАШТ-д Монгол улсын төлөөлөн эрэгтэй, эмэгтэй тус бүр ес буюу нийт 18 жүдоч АНЭУ-ын нэр дээрээс Б.Хорлоодой, Б.Нармандах нар зодоглоно. ДАШТ-д зодоглох монголын баг, бүрэлдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Уламжлалын дагаа тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй хамгийн хөнгөн жин болох эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48кг жингийн барилдаанууд явагдана. Өнөөдөр манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй дөрвөн хүчтэн зодоглоно.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
Энэ жинд нийт 36 жүдоч зодоглох ба ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд D хэсэгт Германы Хейдер Максимилианай оноолт таарсан байна.
В хэсэгт залуу тамирчин К.Ёолк эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга АНУ-ын Жонатан Яангтай учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
Энэ жинд манай улсаас мөн хоёр бөх зодоглож байгаа ба А хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл, мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аварга БНХАУ-ын Хуи Синрантай учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд энэ оны дөрөвдүгээр сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд учраа таарч Г.Наранцэцэг ялагдаж байлаа.
С хэсэгт өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт залуу бөх Ж.Анударь эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Вьетнамын бөхтэй учраа таарсан байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
6 сарын 13-ны Баасан гараг
17:30 цагт: Эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг хэсгийн барилдаан
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
6 сарын 14-ний Бямба гараг
17:00 цагт: Эрэгтэй -66 кг, эмэгтэй -52 кг хэсгийн барилдаан
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
6 сарын 15-ны Ням гараг
17:30 цагт: Эрэгтэй -73 кг, эмэгтэй -57 кг
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
6 сарын 16-ны Даваа гараг
17:00 цагт: Эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
6 сарын 17-ны Мягмар гараг
17:00 цагт: Эрэгтэй -90 кг, эмэгтэй -70 кг
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
6 сарын 18-ны Лхагва гараг
17:00 цагт: Эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
6 сарын 19-ний Пүрэв гараг
17:30 цагт: Эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
6 сарын 20-ны Баасан гараг
16:00 цагт: Холимог баг
00:00 цагт: дээрх жингийн медалийн төлөөх барилдаан