Фиба 3х3 сагсанбөмбөгийн Хонг Конг 2025 дэлхийн цуврал тэмцээнд өрсөлдөж буй Улаанбаатар ММС Энержи баг өнөөдөр бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялсаар байна.
Дэлхийн чансааг тэргүүлэгч 14 багийн найм нь оролцож буй энэхүү цуврал тэмцээнд манай улсын Улаанбаатар ММС Энержи баг урилгаар оролцож байгаа ба А хэсгийн урьдчилсан шатнаас өрсөлдлөө. Манай багийн хувьд урьдчилсан шатанд БНХАУ-ын Шанхай, Италийн Милан багуудтай тулж дараах үр дүнг үзүүллээ.
Улаанбаатар 21:16 Милан
Улаанбаатар 21:12 Шанхай
Ийнхүү бүх өрсөлдөгчөө дутуу гаргасан Улаанбаатар баг маань урьдчилсан шатнаас итгэл төгс үндсэн хэсэгт шилжлээ. Үндсэн хэсэгт манай баг Нидерландын Амстердам болон Сербийн Партизан багууд бүхий С хэсэгт хуваарилагдсан юм.
Хэсгийн эхний тоглолтоо Нидерландын алдарт Амстердам багийг 18:17 харьцаагаар хожлоо. Манай баг дараагийн тоглолтоо Улаанбаатарын цагаар 20:45 цагт Партизан багийн эсрэг хийнэ.