Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар оноолт таарлаа

Сурталчилгаа
Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар оноолт таарлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 

Унгар улсын Будапешт хотноо уламжлалын дагуу эрэгтэй, эмэгтэй хамгийн хөнгөн жингийн барилдаануудаар эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин К.Ёолк хүрэл медаль хүртлээ. К.Ёолкын хувьд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож буй нь энэ бөгөөд олон улсын дэвжээнээс хүртсэн анхны медаль нь дэлхийн аваргын медаль боллоо. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт АНУ-н тамирчин Жонатан Яаныг нэмэлт цагт даралтаар цэвэр ялан, гуравдугаар тойрогт Эквадор улсын тамирчин Жонатан Бенавидесыг цэвэр ялан хэсгийн аваргын төлөө олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс барилдаж буй Аюүд Блиев-т гурван торгуулиар ялагдсанаар дагах барилдаан руу шилжсэн юм.
Дагах барилдаанд эзэн орны тамирчин Чонад Фэчког нэмэлт цагт даралтаар ялан юүко үнэлгээ авснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Хүрэл медалийн төлөө Бразил улсын тамирчин Мишел Аугустог давснаар дэлхийн медаль хүртлээ. 

Тэгвэл өнөөдөр /6.14/ хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд явагдах ба дэлхийн хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү тэргүүтэй манай таван бөх зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинд: 

А хэсэгт 2022 оны Улаанбаатарын их дуулгын аварга Б.Эрхэмбаяр хүч үзэх ба эхний тойрогт 2023 оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Литвийн П.Симастай барилдах ба хоёр бөхийн хэн ялсан нь хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Францын Валид Хяартай барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн А хэсгийн оноолт

В хэсэгт АНЭУ-ын нэр дээрээс хүч үзэх Б.Нармандах барилдах ба эхний тойрогт Сенегалийн бөхтэй учраа таарсан байна. Улмаар хоёр бөхийн хэн ялсныг хоёрдугаар тойрогт Мастерсийн мөнгөн медальт Францын Дайки Боуба хүлээж байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийн оноолт

С хэсэгт МУГТ Ё.Басхүү хүч үзэх эхний тойрогт Эстонийн залуу бөхтэй учраа таарсан байна. Хэрэв давбал хоёрдугаар тойрогт Токио 2020 олимпын мөнгө, дэлхийн хошой хүрэл медальт Гүржийн Ваза Маргвелашвили хүлээж байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:

Залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам болон АНЭУ-ын нэр дээрээс хүч үзэх Абу Дабыгийн их дуулгын аварга Б.Хорлоодой нар эхний тойрогт хэн хэн нь гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт хоорондоо учраа таарчээ. Манай хоёр бөх өмнө нь олон улсын тавцанд таван удаа учраа таарахад гурван удаад нь Л.Сосорбарам давж байлаа. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн В хэсгийн оноолт


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0