Манчестер Сити Шалкег аваргуудын лигт бут ниргэлээ: 7:0

Сурталчилгаа
Манчестер Сити Шалкег аваргуудын лигт бут ниргэлээ: 7:0

 

Аваргуудын лиг шөвгийн 16-ийн хариу хоёр тоглолт урьд шөнө явагдлаа. Үнэхээр хоёр тоглолт хоёулаа хөлбөмбөг сонирхогчдыг суудлаас нь өндөлзүүлсэн, огшоосон "галзуу" тоглолтууд болж өнгөрлөө. Эхний тоглолтод 2:0 харьцаагаар хожигдож явсан Ювентус талбай дээрээ Атлетико Мадридыг 3:0-оор буулган авч цааш тоглох эрхтэй болсон. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин эхний тоглолтод айлын талбайд 3:2 харьцаагаар хожоод байсан Манчестер Сити клуб урьд шөнө гоолоор бороо оруулав. Шөвгийн 16-ийн эхний тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Манчестер Сити 7:0 Шалке

Английн Премьер лигийг дараалсан ялалтуудаар итгэл төгс тэргүүлж буй Манчестер Сити клуб талбайдаа Германы Шалке клубыг хүлээн авч бут ниргэлээ. Шалке клубынхэн хаалгаа оносон нэг ч цохилт гүйцэтгэсэнгүй. Тоглолтын салхийг хагалж Агуэро 35 дахь минутад гоолдсоноос гуравхан минутын дараа дахин тэрээр дахин гоолдож дабль хийгээд авлаа. Тоглолтын агуулгыг тоймлоход өчигдөр Манчестер Сити клубын өдөр байлаа. Нийлбэр дүнгээр 10:2 буюу бүхэл бүтэн найман гоолын зөрүүтэйгээр хожсон нь аваргуудын лигийн түүхэнд арав гаруй жилийн өмнө Байерн Мьюнхен клуб Спортингийг 12:1 харьцаагаар хожсоноос хойших олон гоолын зөрүүтэй хожил байлаа.

Ийнхүү урьд шөнийн тоглолтын дараах байдлаар аваргуудын лигийн шөвгийн наймд Английн гурван баг шалгарч (Манчестер сити, Манчестер Юнайтед, Тоттенхам) Испанийн хоёр баг (Реал Мадрид, Атлетико Мадрид)мултарлаа. Одоо Испаниас Барселона, Англиас Ливерпүүл клубууд үлдээд байна. 

Манчестер Сити - Германы Шалке клубуудын гоол арвинтай тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0