Челси клуб 114 жилийн төрсөн өдрөөрөө чухал нэг оноог авлаа

Сурталчилгаа
Челси клуб 114 жилийн төрсөн өдрөөрөө чухал нэг оноог авлаа

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн өрсөлдөөн тун ширүүхэн өрнөж байна. Урьд шөнө болсон гурван тоглолт үнэхээр халуухан болж өнгөрлөө. Ялангуяа Манчестер Юнайтед болон Арсенал клубуудын хоорондын тулаан тун сонирхолтой байлаа.

Өчигдөр английн премьер лигийн таван удаагийн аварга Челси клуб байгуулагдсаны 114 жилийн ой тохиосон юм. Тэд төрсөн өдрөөрөө лигийн хүрээнд Волвес клубыг талбайдаа хүлээн авч тоглолоо. Хэрэв тэд хожсон бол лигийн хүснэгтэд байраа ахиулах боломжтой байлаа. Гэвч тэд 1:1-ээр тэнцсэн юм. 114 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд домогт хөлбөмбөгчин Д.Дрогба уригдан ирсэн бөгөөд өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 41 нас хүрч байгаа ба Челси клубын төлөө 9 жил хүчин зүтгэсэн түүнийг Челси клубын хөгжөөн дэмжигчид хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.

Челси клубын домогт хөлбөмбөгчин Д.Дрогба 41 нас хүрлээ

Челси - Волвес клубууд хоорондоо 10 удаа учраа тааран тоглоход долоон удаад нь Челси хожоод байгаа юм. Өчигдөр шүүгчийн мэдлийн нэмэлт цаг дээр Азар гоол оруулснаар тэнцээ авч чадлаа. 

Челси - Волвес клубуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0