Гол тоглогчид нь гэмтэлтэй ч Манчестер Юнайтед ПСЖ-ийг "гэрт нь хариулав"

Сурталчилгаа
Гол тоглогчид нь гэмтэлтэй ч Манчестер Юнайтед ПСЖ-ийг "гэрт нь хариулав"

 

Урьд шөнө аваргуудын лигийн шөвгийн 16-ийн хариу тоглолтууд явагдлаа. Хуваарь ёсоор Францийн ПСЖ - Английн Манчестер Юнайтед, Португалын Порто - Италийн Рома клубуудын хооронд хариу тоглолтууд явагдсан юм. 

Урьд шөнийн хоёр тоглолтоос хамгийн сонирхолтой нь ПСЖ - Манчестер Юнайтед багуудын тоглолт байлаа. Эхний тоглолтод Францийн лигийн аварга ПСЖ клуб Манчестер Юнайтедийг талбай дээр нь 0:2-оор хожоод байсан мөн Манчестер Юнайтед клубын үндсэн бүрэлдэхүүнээс 10 тоглогч бэртлийн улмаас тоглохгүй байсан, мөн өөрийн талбай дээрээ тоглож байгаа зэрэг нь ПСЖ хожиж цааш шөвгийн наймд шалгарах магадлал харьцангуй өндөр байсан юм. Гэвч тэд чадсангүй. 

Манчестер Юнайтед клубын гэмтэлтэй тамирчид 

Буффоны хаалганд Ромелу Лукаку дабль хийж сүүлийн гурван тоглолтдоо гурвууланд нь дабль хийж карьерийнхээ оргил үе дээр явна. Мөн шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Рашфордын торгуулийн цохилт амжилттай болсноор Манчестер Юнайтед аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч үлдлээ. ПСЖ багийн хувьд аваргуудын лигийн түүхэнд айлын талбайд хоёр ба түүнээс дээш гоолоор хожиж талбай дээрээ хариу тоглолтод хожигдсон анхны баг болж байж мэднэ. 

ПСЖ - Манчестер Юнайтед клубын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авна уу. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0