Хөлбөмбөгийн талбай "тулааны талбар" мэт тоглолт болж өнгөрлөө

Сурталчилгаа
Хөлбөмбөгийн талбай "тулааны талбар" мэт тоглолт болж өнгөрлөө

 

Английн хөлбөмбөгийн Премиер лигийн тоглолтууд яг одоо ид оргил үе дээрээ явж байна гэхэд болно. Хүснэгтийг 69 оноотойгоор Ливерпүүл клуб тэргүүлж байгаа бол тэднээс ердөө нэгхэн оноогоор дутуу Манчестер Сити баг удаалж байна. 

Английн Премиер лигийн хүснэгт

Хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл клуб болон Манчестер клубууд хоорондын түүхт дерби өрнөсөн хэдий ч гоол оролгүй тэнцээгээр өндөрлөлөө. Гэвч энд сэлгээ хийх эрхгүй болтлоо маш олон тоглогчид гэмтсэн хөлбөмбөгийн талбай тулааны талбар мэт тоглолт болж өнгөрлөө.  Уг тоглолтын нэгдүгээр үед Манчестер Юнайтед клубын Мата, Хериэра, Лингард нар гэмтэл авч Ливерпүүл клубээс Фирмино гэмтсэн хүндхэн тоглолт боллоо. Харин хоёрдугаар үед Манчестер Юнайтедын дөрөв дэх тамирчин буюу Рашфорд гэмтэл авлаа. Гэвч тэдэнд солилцоо хийх боломж байсангүй. Энд Ливэрпүүл клубынхэнд талархах хэрэгтэй болов уу. Тэд гэмтэл авсан ч сэлгээнд сууж чадахгүй тоглолтоо үргэлжлүүлж байсан Рашфорд дээр хүчтэй хамгаалалт хийхгүй байсан нь хүндлэлийн тод илрэл гэлтэй.

Манчестер Юнайтед клубыг Аваргуудын лиг, ФА цом, Премиер лигийн шилдэг дөрвөн багийн төлөө өрсөлдөж байгаа гээд маш олон чухал тоглолтууд хүлээж байгаа ч тэдэнд бэлтгэл, гэмтэлтэй тоглогч хэтэрхий олон болчихлоо. 

Манчестер Юнайтед клубын бэртэлтэй тоглогчид

Манчестер Юнайтед болон Ливерпүүл клубын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авна уу. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0