Премьер лигийн тоглолтууд гоол арвинтай үргэлжилсээр

Сурталчилгаа
Премьер лигийн тоглолтууд гоол арвинтай үргэлжилсээр

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 14 дүгээр тойргийн тоглолтууд гоол арвинтай үргэлжлэн явагдаж байна. 

 

Кристал Палас 0:7 Ливерпүүл

Хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл клуб Кристал Палас клубыг талбай дээр нь бут ниргэлээ. Хамгийн сүүлд энэ оны зургаан сард Ливепүүл талбай дээрээ Кристал Паласыг хүлээн авахдаа 4:0 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад Кристал Паласыг 7:0 харьцаагаар буулган авлаа. Тус тоглолтод Ливерпүүлийн зургаан тоглогч гоолдсон ба М.Салах сэлгээнээс орж ирээд дабль хийсэн байна. 

Хүснэгтийг тэргүүлэгчид /12.21/

Тоттенхам клуб хүснэгтийн 5-д эрэмбэлэгдэх боллоо 

Хүснэгтийг тэргүүлэгч асан Тоттенхам клуб хоёр тоглолт дараалан хожигдлоо. Урьд шөнө тэд талбайдаа Лиестер Ситиг хүлээн авсан ба хамгаалагчдынхаа алдаанаас болж хожигдол амслаа. Нэгдүгээр үеийн төгсгөлд Варды торгуулийн цохилтоор гоолдсон бол хоёрдугаар үед Вардыгийн мөргөсөн бөмбөг Алдервейрелдийн бие дээр ойн автогоол орлоо. Харин тэднийг хожсон Лиестер Сити хүснэгтийн 2-т эрэмбэлэгдэж байна. 

 

Манчестер Юнайтед 6:2 Лийдс

Манчестер Юнайтедийн МкТоминей тоглолтын эхний гурван минутад дабль хийсэн Премьер лигийн анхны тоглогч боллоо. Мөн түүнчлэн Фернандес дабль хийсэн ба Линделоф, Жеймс нар тус бүр нэг гоол оруулсан байна.  

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0