ВИДЕО: К.Роналдо 750 дахь гоолоо орууллаа

Сурталчилгаа
ВИДЕО: К.Роналдо 750 дахь гоолоо орууллаа

Урьд шөнө аваргуудын лигийн E, F, H, G хэсгүүдийн тэргүүлэгчид хоорондоо учраа таарсан ганган тоглолтууд явагдлаа. 

E хэсгийг тэргүүлэгчид болох Английн Челси, Испанийн Севилла багууд хоорондоо учраа таарч Челси клуб 4:0 харьцаагаар өрсөлдөгчөө бут ниргэлээ. Ийнхүү хожиход Челсигийн Жиру бүх гоолыг хийсэн байна.  

Е хэсгийн хүснэгт

F хэсгийн тэргүүлэгчид болох Германы Боруссиа Дортмунд, Италийн Лазио клубууд 1:1 харьцаагаар тэнцэн Боруссиа Дортмунд клуб 10 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. 

F хэсгийн хүснэгт

Харин G хэсгийн тухайд хэсгийг тэргүүлэгч Барселона клуб Унгарын Ференцвароси клубыг, Италийн Ювентус клуб Украины Динамо Киев клубыг тус тус 3:0 харьцаагаар буулган авч тэргүүлэгчдийн байраа хадгалан үлдлээ.

G хэсгийн хүснэгт

Алдарт Роналдо урьд шөнө өөрийн карьерийнхаа 750 дахь гоолыг оруулсан байна. Харин ирэх долоо хоногт (12 дугаар сарын 9) хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн Роналдо болон Мессигийн дуэл болно. 

Хамгийн сонирхолтой тоглолтууд Н хэсэгт өрнөсөн ба Францын ПСЖ клуб Английн Манчестер Юнайтед клубыг 3:1 харьцаагаар буулган авсан бол Германы Лайпзиг клуб Туркын Истанбул Басаксехир клубыг 4:3 харьцаагаар буулган авснаар гурван багийн оноо тэнцлээ. 

Н хэсгийн хүснэгт

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Мөрөн

    Гоё

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0