СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-10-01

АМБАСЭЛМАА нэрийн алчуур

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Cэтгүүлч Б.Саруул “Сайхан эмэгтэй бүрийн цаана дардан амьдрал заяадаггүй ч сайхан эмэгтэй бүрийн цаана амьдралын ухаан, цуцашгүй тэмүүлэл нуугддаг гэдэг нь гарцаагүй үнэн юм” хэмээн эмээгийнхээ тухай өгүүлсэн “Өөрөөс эхлэх амьдрал” номоо өнгөрсөн сард уншигчдад өргөн барьсан.

Тэрбээр эмээгээ уран бүтээлч гэдгээр нь бус хувь хүнийх нь дотоод ертөнцөөр уншигчдыг аялуулж, сайн ээж, сайн эмээ, хүчирхэг эмэгтэй гэдгийг харуулахыг  зорьсон билээ. Номоо хайртай эмээгийнхээ мэндэлсэн өдрийг угтан сэтгэлийн бэлэг болгон хэвлүүлсэн бол Үндэсний үйлдвэрлэгч Ялгуун брэнд зөвхөн “Интерном” номын дэлгүүрээр худалдаалагдаж уг номонд зориулан 100 хувийн торгон алчуур тусгайлан гаргажээ. Эмээгийн ачийг хариулж номон суварга босгосон зээ охин нь сюрприз болгон Амбасэлмаа нэрийн брэнд тансаг торгон алчуур гаргасан нь энэ. Амьдралынх нь “нууцыг” дэлгэсэн уг номын нээлтэд Ялгуун”-ынхан хүрэлцэн ирж амжаагүй. Учир нь дэлхийн бизнесийн лидер эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагддаг International Women Entrepreneur Challenge”-ээс шагнал хүртэж байв. Охид бүсгүйчүүдийн гоёл болсон гангараа ийн нэрт сэтгүүлч Д.АМБАСЭЛМАА нэрийн алчуур болон гарлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.