СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-28

Буриадын дуучид монголын дуучид шиг мандаж чадах уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны гран-при шагналт дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Ардын жүжигчин  Дарима Линховоины удирдлага дор ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрт ажиллаж байгаад эх орондоо иржээ. Ирсэн  нь  ч учир шалтгаантай.

Тэрбээр энэ удаа тус театрыг бүрмөсөн орхихоор шийдсэн байна. Тус театрын уран бүтээлчид түүний багш Дарима Линховоиныг “Монголын дуучдыг өөрийн хүслээр урьж авчран дуулуулж, тэднийг нэрд гаргаж байгаа нь бидний уран бүтээлд таагүй нөлөө үзүүлж байна. Тиймээс бид театрынхаа тайзан дээр өөрсдийн уран бүтээлээ толилуулмаар байна” гэх үг хэл нэг бус удаа гаргаж байсан нь цөөнгүй. Хэдэн жил ярьсан энэ асуудлаа эцэст нь тэд театрынхаа удирлагад хэлж, улсынхаа тэргүүн Цыденов Алексей Самбуевич, Соёлын яамны сайд Соёлма Баяртуевна Дагаева нарт  хандан “алтан хошуу өргөснөөр”  нэг мөр болгож, санаа нь амарчээ. Тэргүүн нь “Монголчуудыг ажиллуулахгүй” гэсэн бол соёлын сайд нь Дарима Линховоиныг буруутган театраас халсан нь монголын дуучдын сэтгэлийг гонсойлгосон аж. МУГЖ Г.Ариунбаатар, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул, мөн гоцлол дуучин С.Батчимэг, С.Бат-Эрдэнэ нар Дарима Линховоины шавь нар аж. аж.

Цаг ямагт шавь нарынхаа уран бүтээлд санаа тавьсаар ирсэн багшийгаа тэд дэргэдээ байлган Монголынхоо ДБЭТ-т ажиллуулахаар санал тавиад байгаа гэнэ. Монголын хөгжмийн ертөнцийнхөн тэр дундаа төгөлдөр хуурын уран бүтээлчид Дарима Линховоины ирэхийг дуулаад тун сэтгэл өндөр байгаа гэнэ. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.