СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-28

Х.Баянмөнх аварга цагдаа нараар хамгаалуулан Бөхийн өргөөндөө сууж байна гэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

Үндэсний бөхийн хоёр холбооны хооронд үүссэн маргааны улмаас олон сар хаалттай байсан Монгол бөхийн өргөөнд маргааш намрын заалны барилдаан эхлэх байсан. Гэтэл өнөөдөр 11.00 цагийн үед дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөнд нэвтэрч багагүй үймээн үүсгэжээ. Биднийг Монгол бөхийн өргөөнд очих үед цагдаа нар хамгаалалтанд гарчихсан хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа хэмээн тайлбарлан хэлэв.

Бөхийн өргөөний гадаа зогсох хүмүүсээс тодруулга авах гэсэн боловч “Бид сайн мэдэхгүй байна. Өглөө ажлаа хийж байтал баахан залуус орж ирээд ажилчдыг гаргасан. Энэ маргаанаас болоод цагдаа дуудан бид нарыг гарган, одоо хүртэл оруулахгүй байна” хэмээв.

Тэнд байсан ажилчид “Дотор Х.Баянмөнх аварга өрөөндөө сууж байгаа хэн ч дотор байхгүй” гэх шивэр авир ярилцаж байв.

Бөхийн өргөө руу орж мэдээлэл авах гэсэн боловч цагдаагийнхан ямар ч хэвлэлийн байгууллагыг оруулахгүй байлаа.

Өнгөрсөн оноос тус холбоо УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон “Гацуурт”-ын Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат гэсэн хоёр талд хуваагдан тамга тэмдэг, холбооны тэргүүнээ булаацалдаж буй.

Энэ асуудлаас үүдэн Үндэсний бөхийн холбооноос зарласан намрын барилдаан маргааш болох эсэх нь тодорхой бус байна.

Сэтгүүлч Т.Сайнбуян

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.